СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-13

"Тавантолгой түлш" мидлингээ төмөр замаар тээвэрлэж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр "Тавантолгой түлш" компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлжээ.

Тавантолгой түлш компани Тавантолгой төмөр замын гаалийн талбайд үүсгэсэн угааж баяжуулсан нүүрсний овоолгоос Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлжээ.

Тавантолгойгоос нүүрс ачиж буй галт тэрэг 460 гаруй км зам туулснаар Улаанбаатар чиглэлийн төмөр замтай нийлнэ. Ийнхүү Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын төмөр замаар дамжин авчирч буй мидлинг ачилтын үйл явцтай нийлээд эхний байдлаар 7-8 хоногт Улаанбаатарт ирж байна. Цаашдаа гэдгийг "Тавантолгой түлш" компанийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.

Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурна хэмээн үзэж байна. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш мидлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэж иржээ. Энэ явцад хүнд даацын автомашины хөдөлгөөн замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг байлаа. 3,500 тонн нь нийслэлчүүдийн нэг хоногийн хэрэглээ тул төмөр замаар байнгын тээвэрлэх нөхцөл бүрдтэл авто тээврийг давхар явуулах шаардлагатай талаар "Тавантолгой түлш" компаниас мэдээллээд "Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг тул нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой" гэжээ. 

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох юм байна.

"Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүсэд байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож зассан бол зүүн бүсэд шинээр бүрэн цутгамал даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэлсэн байна.


 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Rsir
1 жилийн өмнө
197.210.227.73

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүсийн хувьд та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээр байгаа тул хагалгаанд орохоос өмнө бид мөнгөний талыг нь төлдөг гэдгийг санаарай. Тиймээс [fortis.hospital.in@gmail.com хаягаар холбогдоно уу. ) хэрэв та бөөрөө зарж, эрүүл байхыг хүсч байвал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.