СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-13

НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас дахин явуулахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2022 оны дөрөвдүгээр сард зогсоосон билээ. Иргэд энэ үйлдлийг эсэргүүцэхээс гадна сугалаагаа бүртгүүлэх нь эрс буурсан учраас урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар болжээ.

Сугалаа явуулахыг түр зогсоосноос хойш сугалаа бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр НӨАТ-ын сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа хэмээн Сангийн сайд мэдэгдсэн.

Иймд иргэдийг худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлээрэй хэмээн Татварын Ерөнхий газраас мэдэгдэв. Үүнээс гадна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг онцлов.

Дашрамд дурдахад, сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Rsir
2 жилийн өмнө
197.210.227.73

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүсийн хувьд та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээр байгаа тул хагалгаанд орохоос өмнө бид мөнгөний талыг нь төлдөг гэдгийг санаарай. Тиймээс [fortis.hospital.in@gmail.com хаягаар холбогдоно уу. ) хэрэв та бөөрөө зарж, эрүүл байхыг хүсч байвал

Настан
2 жилийн өмнө
64.119.24.87

Байгааг хувааж яагаад болохгүй гэж сугалааны мөнгөөр амьдрдаг их хонжвор авдаг нь хохирол.болсон юм бол уу???!!!!!

Ахмад настан
2 жилийн өмнө
64.119.24.87

Сугалааны мөнгөөр амьдрдаг хүмүүсэд бага байгаа юм болуу??!!°!!!!

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.31

Зөвөө сугалаа явуулах хэрэгтэй.Газрууд сугалаагаа нэхэхгүй л бол өгөхгүй болчихсон байна.Тэр газрууд орлогоо нууж татвараас зугтаж бна шүүдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.