Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хойшлуулав.
Тодруулбал, Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан аж.
И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-аас мэдэгдлээ.
Хурал хойшилсон талаар шүүгдэгч И.Мөнхжаргал дараах тайлбарыг өгсөн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүсийн хувьд та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээр байгаа тул хагалгаанд орохоос өмнө бид мөнгөний талыг нь төлдөг гэдгийг санаарай. Тиймээс [fortis.hospital.in@gmail.com хаягаар холбогдоно уу. ) хэрэв та бөөрөө зарж, эрүүл байхыг хүсч байвал