Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайн тохижилтын ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна.
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 14, 15-р байрны ард талын тоглоомын талбайг шинэчилж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд тоглож наадах, хүмүүжих боломжийг ханган стандартад нийцүүлэн засварласан байна.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тус тоглоомын талбай нь бага болон ахлах, дунд гэсэн насны ангиллаар тохижуулснаараа онцлог юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий тусгай тоглоомыг нэмж дөрвийг суурилуулна хэмээн Хан-Уул дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.