СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ах нар нь дүүгээ голын эрэгт үлдээгээд сэлэх хойгуур дүү нь живж, амь насаа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр өдрийн 17:55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багт байрлах сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ  дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 2 настай, эмэгтэй А гэгч хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад алга болсоныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Тухайн үед хамт явсан хоёр ах нь охиныг элсэн дээр тоглуулж үлдээгээд голын усанд ороод гарч ирэхэд дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг хараагүй байна. Харамсалтай нь, өнөөдөр өглөө 08:00 цагийн үед тус газраас 5 км зайд хүүхдийг усанд хөвж, урсаж байхыг харсан иргэн Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.