СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-13

С.Амарсайхан: Мэргэжлийн хяналтад байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Эмээлт захад үйл ажиллагаа явуулж байсан зарим компаниуд муудсан махыг нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлж байсан нь тодорхой болсон билээ. Уг асуудалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар холбогдон болох нь урьдчилсан байдлаар тодорхой тогтоогдоод буй.

Иймд тус асуудалд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж байсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уг асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хотын иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал болон бусад асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ажлаа дутуу хийсэн, Засгийн газар, ажлын хэсэг, Шадар сайдаас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлээгүй учир ажлаас нь чөлөөлсөн.  Мөн НМХГ-ын Хүнсний хяналтын газрын даргыг чөлөөлсөн. Хэд хэдэн байцаагчийг махны шинжилгээг өөрчлөх, муудсан махыг шинэ махаар сольж шинжилгээнд өгсөн гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. 

Энэ хүмүүс ганц ийм алдаа гаргасан биш. Өмнө нь алдаа гаргаж, анхааруулга өгч байсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу хугацаатай үүрэг өгсөн, ажлын хэсэгт өгсөн мэдээлэл нь худал байсан.

Цаашид мэргэжлийн байгууллагуудыг мэдлэг чадвартай, бүтээлч санаачилгатай, хяналт, гүйцэтгэл сайтай, салбар дундын уялдаа холбоог хангаж ажилладаг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Иймд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

тэд чинь жинхэнэ авилагчид

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.