СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-13

Завхан аймгийн Баянтэс суманд гарсан түймрийг 341 хүн, 40 гаруй техниктэйгээр унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Завхан аймагт гарсан түймэр 7600 гаруй га талбайг хамарчээ.

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас 9 дүгээр сарын 8-ны өдөр гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7600 гаруй га талбайг хамраад байна.

Түймэр унтраах бүлэгт хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна. Мөн  Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Харин хил давсан түймрийн хэсэгт ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.