Нийтэлсэн:
Б.Баярцэцэг
2 жилийн өмнө
Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас эхлэн тус хотын "дунд эрсдэлтэй" гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ.
Мөн
- Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх,
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад,
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад,
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурван хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэр гарсан болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тэр дунд эрсдэлтэй 3 бүс гэдэг нь тэгээд юу юм бэ??? Хилийн хориг юу болсон бэ???