СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рамзан Кадыров Украин дахь Оросын армийг шүүмжлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Чечень Улсын удирдагч Рамзан Кадыров Украины зүүн хойд хэсэг дэх тэмцэлд ялагдаж, ухарсан Оросын армийн удирдлагыг шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин дайны бодит байдлын талаар мэдэхгүй байж магадгүй гэж дурдсан Кадыров "Оросын арми алдаа гаргасан бөгөөд шаардлагатай дүгнэлтээ гаргана гэж би бодож байна. Гэхдээ хэрэв өнөөдөр эсвэл маргааш стратегид ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол би Батлан ​​хамгаалах яамны удирдлага болон улсын удирдлагатай ярилцаж, газар дээрх бодит байдлыг тайлбарлахаас өөр аргагүйд хүрнэ" хэмээн өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн байна.

Чеченийн олон анги нэгтгэл Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Рамзан Кадыровыг Москвад хэт үнэнч гэж олон хүн хардаг ч тэрээр Кремлийн зүгээс үг хэлийг нь бүрэн хянадаггүй Оросын цөөн хэдэн улс төрийн зүтгэлтний нэг юм. гэдгийг Кадыровын энэхүү мэдэгдэл илтгэж байна.

ОХУ энэ оны хоёрдугаар сард Украинд түрэмгийлснээс хойш ноён Путин дайныг шүүмжилсэн либерал үзэлтнүүдийн дуу хоолойг дарахад анхаарлаа төвлөрүүлж байсан ч тулааны талбарт нөхцөл байдал хурцдах тусам илүү олон цэрэг нэмж илгээхийг шаардаж буй хүмүүс түүний толгойны өвчин болоод байна. Оросын цэргийн хүчин ухарсанд Ерөнхийлөгч Владимир Путин ямар хариу арга хэмжээ авахад олон хүн анхаарлаа хандуулж байгаа билээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.