МУГТ М.Уранцэцэг Холимог тулааны аваргын бүсийн төлөө Амбер Тэррельтэй өчигдөр /2022.09.11/ тулалдаж ялсан билээ.
Тэрээр “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе рүү орлоо. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Peak Fighting” холбооны 52 кг жинд Америкийн тамирчин Амбер Тэррельтэй тулалдсан юм. Тэрээр цэвэр ялалт байгуулж, Amateur аваргын бүсээ авлаа. Энэ нь түүний "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.