СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-12

Өмнөговь аймаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгчдийг ар гэрийнхнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон Засаг дарга Р.Сэддорж нар оролцлоо.

Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/,хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд 40 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Өмнөговь аймгаас хэлмэгдэгчийн хамаарал бүхий 39 иргэн нөхөн олговрын материалыг бүрдүүлж өнөөдрийн байдлаар 10 иргэн 80 сая төгрөг, 8 иргэн 40 сая төгрөгийн нөхөн олговрыг өгчээ. Мөн 3 иргэн 80 сая төгрөг, 15 иргэн 40 сая төгрөгийн нөхөн олговрыг авахаар болсон байна.

Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Өмнөговь аймгийн Маанийн хийдэд буяны ном хуруулж, зул өргөх, сумдад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх 27 дахь жилийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Мөн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд Цагаатгал, Хэлмэгдүүлэлт сэдвээр хичээл орж, Даланзадгад сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.