СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азид айлчлах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Төв Азид айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах төлөвтэй байна. Ингэснээр тэрээр коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн хоёр жил гаруйн хугацааны дараа анх удаагаа гадаадад айлчлах юм.

Ирэх аравдугаар сарын 16-нд эхлэх билээ. Тэгвэл Ши Жиньпин энэ чухал үед Хятадаас гарах болсон нь тэрээр өөрийн эрх мэдэлдээ хэр итгэлтэй байгааг, мөн дэлхий дахины нөхцөл байдал хэчнээн хурцадмал болсныг харуулж байна. Тайванийн хямралаас гадна дэлхийн эдийн засгийн уналт ба ОХУ Украины асуудлаар Барууны орнуудтай сөргөлдөж байгаа явдал нь Хятадын хувьд тулгамдсан асуудлууд болоод байгаа юм.

Тэгвэл Ши Жиньпин ирэх лхагва гарагт Казахстанд төрийн айлчлал хийх бөгөөд дараа нь Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путинтэй уулзах аж. Энэхүү уулзалтаар дамжуулан Ши Жиньпин өөрийн нөлөөллөө тодотгох бол ноён Путин ОХУ-ыг Ази руу чиглүүлж буйгаа харуулах боломжтой. Түүнчлэн хоёр удирдагч хамтран АНУ-ын эсрэг байр сууриа илэрхийлэх төлөвтэй байна.

Өсөн дэвжиж буй их гүрэн БНХАУ болон байгалийн баялгийн томоохон хүчин ОХУ хоорондын "хил хязгааргүй" түншлэл гүнзгийрч байгаа нь сүүлийн жилүүд дэх геополитикийн хамгийн сонирхолтой үйл явдлуудын нэг бөгөөд Барууныхан үүнийг түгшүүртэйгээр ажиглаж байна. бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай одоог хүртэл уулзаагүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.