СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-09-09

Японы гэрэл зурагчин малчин айлын гэрэл зургийг тасралтгүй 21 жил буулгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Японы гэрэл зурагчин малчин айлын гэрэл зургийг тасралтгүй 21 жил буулгажээ. 

Японы гэрэл зурагчин Мацумото Ёшико 1995 оны долдугаар сард Монголд анх удаа аяллаар иржээ. Тэрбээр 2001 онд Монголын гэрэл зурагчин Л.Ганзориг болон Японы гэрэл зурагчин Ясүнори Асакура нарын хамт нүүдэлчдийн зургийг авахаар Ховд аймгийг зорьсон байна. Ийнхүү тэдний зочилж очсон малчин залуу хос Б.Чимэдрэгзэнгийн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ахуй соёлд татагдаж, тасралтгүй 21 жил энэ гэр бүлийн зургийг авчээ. 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин Б.Чимэдрэгзэнгийн гэр бүлийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг сүүлийн 21 жилийн туршид буюу 2001 оноос хойш хальснаа буулгасан Мацумото Ёшико тэдний ахуй амьдралд сэтгэл нь ихээхэн татагдсан дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм. 

Дашрамд дурдахад, энэхүү “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэнг “Гамма” агентлаг Гадаад харилцааны яамтай хамтран есдүгээр сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд толилуулж буй юм. Тодруулбал, Шимизү Тэцүро, Савада Ноборү нарын японы дөрвөн гэрэл зурагчны сүүлийн 25 жилийн хугацаанд гэрэл зургийн хальснаа буулгасан монголын түүхийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.