СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Бокс | 2022-09-09

ШУУРХАЙ: 600 сая төгрөгийн бооцоот тулаанд Э.Цэндбаатар яллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нарын бооцоот тулаан дөнгөж сая дуусав.

Тулаанд МУГТ Э.Цэндбаатар 239:217 оноогоор ялалт байгуулав.

Бооцоот тулааны өмнө "халаалт"-ын гурван тулаан болсон бөгөөд 57,5 кг жинд "Мэргэжлийн бокс"-ын төрлөөр Ихэр бээлий клубын тамирчин Э.Сүхбат, Э.Баярсайхан нар  тулалдаж,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ханбокс клубын тамирчин Энх-Амгалангийн Баярсайхан илт давуугаар хожив.

Хоёр дахь тулаан 61 кг жингийн "Холимог тулаан"-ы төрөл байсан бөгөөд "Наадам центр" төвийн тамирчин Г.Сайханбилэг, "Ширэн бээлий" клубын тамирчин Ч.Отгонбаяр нар тулалдаж, Ч.Отгонбаяр ялав.

Гурав дахь тулаанд "Холимог тулаан"-ы төрлөөр Ц.Түвшинзаяа, Н.Хишигбаяр нар тулалдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас тулаан явагдсангүй.

21:55 цагт эхэлсэн МУГТ Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нарын тулаан ширүүн явагдлаа. 40 минут орчим үргэлжилсэн тулаан 239|217 оноогоор өндөрлөж, Э.Цэндбаатар илт давуу ялалт байгуулав.

Тэмцээний төгсгөлд МУГТ Э.Цэндбаатар " Шинээ чамд амжилт хүсье. Дараа намайг өөрийнхөө төрөлд (Холимог тулаан) дуудаарай. 600 сая төгрөгөө 1.2 тэрбум төгрөг болгож буцаан аваарай" хэмээв.

Монгол Бөхийн Өргөөнд болсон уг тулаанд хоёр тамирчин тус тусдаа 300 сая төгрөгөөр бооцоо тавьж өрсөлдсөнөөс ялсан тамирчин бооцооны мөнгөнийхөө тодорхой хувийг сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдсэн.

Харин ялагдсан тамирчин нэг ч төгрөг авахгүй байх дүрмийг аль аль тал нь хатуу тохирсон гэдгээ хоёр сарын өмнө мөн мэдэгдсэн.

Энэ дүрмийн дагуу бооцооны 600 сая төгрөгийг ийнхүү МУГТ Э.Цэндбаатар бүрэн авлаа. Тэрбээр энэ мөнгөнийхөө хэдэн хувийг сайн үйлсэд зориулах нь тодорхойгүй байна.

Өнөөдөр болсон энэхүү тулааны билет 60 000-300 000 төгрөг байсан бөгөөд Монгол бөхийн өргөө үзэгчээр дүүрсэн. Харин биеэр үзэж амжаагүй хүмүүст зориулж бичлэгийг UNIVISION санд төлбөртэйгээр байршуулна гэж зохион байгуулагчид мэдэгдсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Purewbat
1 жилийн өмнө
66.181.161.23

Mundane bailaa

Munkhjargal
1 жилийн өмнө
202.126.89.127

Tulaan vzii

Jarhanbek
1 жилийн өмнө
202.126.88.125

.

Jarhanbek
1 жилийн өмнө
202.126.88.125

Sendbatar yalna

Нацагдорж
1 жилийн өмнө
202.126.90.149

Шинэчагтга өөрийхөө төлөө дуулдаж ээ өөрийгөө хэн болохоо харуул

desuki
1 жилийн өмнө
202.126.88.66

shinechagtaga ah ylna

Zayahuu zaya
1 жилийн өмнө
66.181.161.1

tsend baatar ahdaa bayar hurgii holmog Tulanar duuduul huleen avaad alaad og ta bol shildegen

Zayahuu zaya
1 жилийн өмнө
66.181.161.1

tsend baatar ahdaa bayar hurgii holmog Tulanar duuduul huleen avaad alaad og ta bol shildegen

Baska
1 жилийн өмнө
106.217.104.135

Denjiin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.