АНУ-ын Засгийн газар Украин болон холбоотнууддаа 2.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болсныг тус улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн байна.
Тусламжийн шинэ багцаас бараг нэг тэрбум ам.долларыг Украинд өгөх бол үлдсэнийг нь хөрш зэргэлдээ, Оросын түрэмгийлэлд өртөх эрсдэлтэй, НАТО-гийн гишүүн ба гишүүн бус 18 оронд хувааж олгоно гэжээ. Эдгээр орны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой уг урт хугацааны тусламжаас гадна 675 сая ам.долларын зэвсгийн тусламжийг Украинд үзүүлэх аж.
АНУ одоог хүртэл Украинд нийт 13 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ амлаад байгаа билээ. Украины нийслэл Киевт айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хэлснээр, тусламжийн багцыг дайны "чухал" мөчид илгээх аж. ОХУ-ын цэргийн хүчний эсрэг явуулж буй Украины тэмцэл "үр дүнтэй" байгааг тэмдэглэсэн тэрээр "АНУ болон түүний холбоотнууд түрэмгийлэл зогсож, Украин бүрэн тусгаар тогтнох хүртэл дарамт шахалт үзүүлсээр байх болно" гэж амлажээ.
Эх сурвалж: BBC, AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
7 hongiliin umnuus medegdsen medeelel heregseleeree orosiin tsumiin Delbert hiih gej ba gej baahan aigasan