СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ өөрсдийгөө цөмийн зэвсэгтэй орон гэж тунхаглав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНАСАУ өөрсдийгөө цөмийн зэвсэгтэй орон хэмээн албан ёсоор тунхагласан хуулийг баталсан талаар тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлжээ.

Мөн байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун энэхүү шийдвэрийг "эргэшгүй алхам" гэж нэрлээд, цөмийн зэвсгээс ангижрах талаар ямар нэгэн яриа хэлэлцээ огт хийхгүй гэж мэдэгдсэн юм.

Дэлхийн улс орнуудын зүгээс өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан хэдий ч Пёньян 2006-2017 оны хооронд зургаан удаагийн цөмийн туршилт хийсэн билээ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин, цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хөрш орнуудаасаа гадна АНУ-ыг хүртэл цөмийн зэвсгээрээ заналхийлсээр байгаа юм.

Ким Жон Ун 2019 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн боловч энэ нь тодорхой үр дүнд хүрээгүй ба Умард Солонгос алсын тусгалтай пуужингууд хөөргөж, цөмийн туршилтаа үргэлжлүүлсэн. Харин одоо эдгээр хоёр улс хоорондын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон бөгөөд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Пёньянтай ярилцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч хоёр удирдагч уулзах эсэх нь тодорхойгүй байна.

АНУ өнгөрсөн онд Умард Солонгосын бодлогоо эргэн харж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах нь гол зорилго гэдгийг дахин баталгаажуулсан билээ. Гэвч ба үүний хариуд, Өмнөд Солонгос болон АНУ мөн пуужин харваж, сүүлийн жилүүд дэх хамгийн том хамтарсан цэргийн сургуулилалтыг хийсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gordon
2 жилийн өмнө
172.58.143.89

Mongol heden uls turchiduus uurd salah geregtei ba 1baabar enhsaihan 2bank zalgisan elbeg dorligjob zi enhbold erdenetiin hulgai erdene jenko nyamdorj n.enhbayr altanhuag sosorbaram gesen humuusiig dahiad ug duugrahgui sonsohgui bolgo mongol erh ashig

Zochin
2 жилийн өмнө
66.181.160.32

Amerik gej gai uursduu zuv zugeer baigaa uls gurnuudiig uduj hatgaj mungu huuhen Ed hurungund durtai elbegdorj metiihniig ni ardchilagch gej nerlej ih deed surguuluudiin diplomiig belgend ugch tedneeree uls eh orniig ni suiruuleed uursdiinhuu unench nohoi bolgoj yu durtaigaa hilgej suudag zevuun garuud bnashdee tegeed uursduu ymar ch buruugui met aashilj busdiig buruutgadag gutgej gujirddeg hachin tanil aril bail l haragdaad baigaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.