- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөнийг Букингемийн ордон албан ёсоор мэдэгдсэн билээ.
Тэгвэл Их Британийн хаан ширээнд хамгийн удаан хугацаанд заларч, амьдралынхаа туршид олны анхаарлын төвд байсан Хатан хааны амьдралын онцлох гэрэл зургуудаас хүргэж байна.
1927 он: Элизабет гүнж, нэг настай. Тэрээр хаан ширээг залгамжлах дараалалд гуравдугаарт бичигдэж байсан бөгөөд урд нь түүний эцэг Йоркийн гүн Жорж болон Уэльсийн хунтайж Эдвард нар байжээ.
1937 он: Хаан VI Жорж хаан ширээнд суусны дараа Элизабет гүнж хаан ширээг залгамжлагч болж хувирчээ
1945 он: Дайны хүчин чармайлтын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодож, засвар үйлчилгээ хийж байсан Нутаг дэвсгэрийн туслах офицер болохын тулд Элизабет гүнж ачааны машины дугуйг солих бэлтгэл хийж байна
1947 он: Элизабет гүнж Грек, Данийн хунтайж асан, дэслэгч Филип Маунтбаттентай Вестминстерийн сүмд гэрлэв
1951 он: Гүнж Элизабет ба Эдинбургийн гүн хүүхдүүдийнхээ хамт (Хунтайж Чарльз, Гүнж Анна)
1953 он: 27 настай Элизабет Кени улсад айлчилж байх үеэр эцэг нь таалал төгссөн болохыг дуулгасан мэдээ иржээ. Ингээд тэрээр хаан ширээг залгамжилж, Хатан хаан II Елизабет болсон юм. Вестминстерийн сүмд болсон хатан хаанд өргөмжлөх ёслолын дараа хааны гэр бүл Букингемийн ордны тагтнаас ард иргэдтэйгээ мэндчилж байна.
1968 он: Хааны гэр бүл Виндзор дахь эдлэндээ
1969 он: Хатан хаан II Элизабет Букингемийн ордноос Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлж байна
1981 он: Ханхүү Чарльз, Уэльсийн гүнж Диана нарын хуримын өдрөөр
1983 он: АНУ-ын Сан Франциско дахь Де Янгийн музейд болсон төрийн оройн зоогийн үеэр Хатан хаан II Елизабет Ерөнхийлөгч Роналд Рейганы хамт
1985 он: "Даунинг стрит 10" Их Британийн Ерөнхий сайдын албан ёсны өргөө болсны 250 жилийн ойн баярын үеэр Хатан хаан үе үеийн Ерөнхий сайд нарын хамт
1995 он: Хатан хаан II Елизабет, Нельсон Мандела нар Өмнөд Африкт
2002 он: 101 насандаа таалал төгссөн Хатан хааны эхийг оршуулах ёслолд хааны гэр бүл оролцож байна
2006 он: Хатан хааны 80 насны төрсөн өдрийг тохиолдуулан Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулсан тусгай арга хэмжээний дараа Хатан хаан II Елизабет, Эдинбургийн гүн болон хааны гэр бүлийн бусад гишүүн цугларсан олонтой мэндчилж байна
2011 он: Ханхүү Уильям, Кембрижийн гүнгийн авхай Кэтрин нар хуримын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ албан ёсны зургаа татуулжээ
2015 он: Хатан хаан II Элизабетын 90 насны төрсөн өдрийг тохиолдуулан гаргасан шуудангийн маркийн зураг авалтын үеэр. Энэхүү маркт хааны гэр бүлийн дөрвөн үеийг харуулсан байна.
2017 он: Хатан хаан Букингемийн ордноос Зул сарын мэнд дэвшүүлснийхээ дараа
2019 он: Хатан хаан II Елизабет болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Букингемийн ордонд болсон төрийн хүлээн авалтын өмнө зочдыг угтаж байна
2021 он: 99 насандаа таалал төгссөн хунтайж Филипийг оршуулах ёслолд Хатан хаан II Елизабет оролцож байна. Цар тахлын үеийн дүрэм журмын дагуу Хатан хаан нэг хэсэгт ганцаараа суусан байна.
2022 он: Хатан хаан II Элизабет хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баярын арга хэмжээний үеэр
2022 оны есдүгээр сар: Хатан хаан II Елизабет Шотландын Балморал эдлэндээ шинэ Ерөнхий сайд Лиз Трассыг хүлээн авахаар хүлээж байна
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.