Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нар өнөөдөр /2022.09.09/ бооцоот тулаанаа хийнэ.
Монгол Бөхийн Өргөөнд 19:00 цагаас эхлэх уг тулаанд "бэлэн" болсоноо хоёр тамирчин мэдэгдээд байна. Тэд тус тусдаа 300 сая төгрөгөөр бооцоо тавин 70 кг-ийн жинд мэргэжлийн боксоор тулалдана.
Бооцооны мөнгөний тодорхой хувийг аль аль нь ялсан ч сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдээд байна. Тулааны билет 60 000 төгрөгийн үнэтэй бөгөөд ирж үзэж амжаагүй хүмүүст зориулж бичлэгийг UNIVISION санд төлбөртэйгээр байршуулна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
goy bna
гоё
Ko
ihelsiim boluu yu bolson be
.