СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-09-04

Залайд хошуу: Будааны тариалалт, загас үржүүлгийн хосолсон хэлбэрээс өндөр ашиг хүртэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" загварыг хэрэгжүүлсэн байна.

Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ. Залайд хошууны Нун мөрөн шянгийн уугуул Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцаж, тариалангийн талбайгаа додомдож, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.

Шань Чунь-И: "Манайхан 75 га талбайтай. Засгийн газраас нэг га-д 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн" гэв.

Цагаан будааны тариалахын хамт загас үржүүлэхээс гадна хавчийг ч сүүлийн жилүүдэд үржүүлж эхэлсэн байна.

2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлсэнээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

Цагаан будаа, загасны хосолсон энэхүү аж ахуй нь үр тарианы ургацыг тогтворжуулах, загасны аж ахуйг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг чиг үүрэг бүхий орчин үеийн эко дугуй хэлбэрийн ХАА-н хөгжлийн шинэ хэлбэр юм.

Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт уг хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар 300 кг хавчийг цагаан будааны үзүүлэнгийн талбайд тавьж үржүүлэн орлогожих болжээ.

Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын бааз

200 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Нунмөрөн шянгийн Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын баазыг 2021 оны аравдугаар сараас барьж эхэлсэн. Таван зуун мянган юанийн хөрөнгө оруулалтыг хийснээр 2022 оны зургадугаар сард албан ёсоор ашиглалтад оруулсан. Одоогийн байдлаар тус цех 24 ажилчинтай бөгөөд нэг хүний өдрийн дундаж орлого 60-120 юань аж. Өнөөдрийг хүртэл тус цехийн 14 ажилчин 200 гаруй жижиг гар урлалыг хийж байна.

Ядуурлаас ангижруулахад чиглэсэн жижиг цехүүд нь ажлын байрыг олноор бий болгох томоохон шатлал болжээ

Залайд хошууны Нунмөрөн суурингийн Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах цех рүү ороход оёдлын машины чимээ сонсогдож, ажилчид нь баяр хөөртэй ажиллаж байв. Жилийн хугацаатай бэлтгэл ажлын дараа буюу энэ оны 6 дугаар сард Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах энэхүү цех албан ёсоор ашиглалтад орсон. Синхуа тосгон бол хошууны захиргаа, намын хорооноос гол анхаарал хандуулж буй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн үлгэр жишээ тосгон юм.

Уг үйлдвэрлэлийг эхлүүлсэнээр тосгоны оршин суугчдын бие даасан байдал нэмэгдэж ядуурлаас ангижрин, шинэ хэлбэрийн хөдөө тосгоныг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Одоогийн байдлаар оёдол, бургас нэхэх зэрэг гар урлалын үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн төлөв ихээхэн ирээдүйтэй харагдаж байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн гар урлалын үйлдвэрлэл хөгжиж, иргэдийг ажлын байраар хангасан бөгөөд 30 хүн үр шимийг нь хүртэж, нэг хүн жилд 3000 юаниар орлогоо нэмэгдүүлэх юм.

Синхуа тосгоны намын үүрийн Нарийн бичгийн дарга Дин Яньшю:

-Ядуурлаас ангижруулах, хөдөөг сэргэн хөгжүүлэх загварын уялдаа холбоог сайжруулахын тулд зарим хөнгөлөлттэй нөхцөлийг цаг тухайд нь Засгийн газрын бодлогын түвшинд дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдээс захиалга авч, тосгоны иргэдэд тулгамдаж буй бодит бэрхшээлийг шийдвэрлэх болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.