Өнөөдөр /2022.09.09/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: МУИС-ийн Номын санд "Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болно.
11:00 цагт:
-Монгол ньюс мэдээллийн төвд 2022.03.03-нд байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежер Л.Хандсүрэн нар тус намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танилцуулна.
-Цахим Хөгжил Харилцаа холбооны сайд Н. Учрал “E-Mongolia”-гийн ажилтай танилцана. Утас: 99247661
-Хэвлэлийн хүрээлэнд СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19-ийг "Цар тахал" хэмээн зарласнаас хойшх сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Мөн улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулна.
12:00 цагт:
-“Мишээл экспо”-гийн зүүн талд нийслэл дэх орон нутгийн оюутнуудын анхны жишиг дотуур байр болох “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 80874546
-Хэвлэлийн хүрээлэнд Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл, "Ээлтэй Ертөнц" ТББ-аас “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр мэдээлнэ.
13:00 цагт:
-ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор С.Мөнхсайханы “Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт болно.
- “Чингис Соосэ” их сургуульд Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдын үр хойчдыг оролцуулсан “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам болно. Утас: 88007064 , 90116054
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.