Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар холбогдогч Оргилын Отгонтөгс, Цэдэнсодномын Норжинжав нарт, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар холбогдогч Уламбаярын Мөнхбаярт зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн.
Зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж холбогдогч О.Отгонтөгс, У.Мөнхбаяр, Ц.Норжинжав нар нь Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотологдон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус бүрийг нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулхаар шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.