СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-08

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар дүүргийн 23,35 дугаар хороонд ажиллалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан 23,35 дугаар хороонд ажиллалаа. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар оролцож хороодын үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай танилцсан юм.

35 дугаар хороо нь 2000 өрх айл, 6047 иргэнтэй. Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хувьд тус хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж ашиглалтад орно. Одоогоор гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Мөн 9,23,28,35 дугаар хороог холбосон Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэлх 4.27км авто зам 9,23,35 дугаар хорооны 97,3м төмөр бетон гүүр бүхий авто замын ажил хийгдэж байгаа юм.

2023 онд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажлын хоёр дахь байршил буюу гэр хорооллын бүсийг авто замаар холбох 1,5км авто замын ажил 90 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлт хийгдсэн, энэ онд ашиглалтад орно. Цаашид хорооны байртай болох, автобусны буудал чиглэл барих, үер ус, халиа дошин үүсдэг газруудад анхаарч ажиллах зэрэг асуудлууд тулгамдаж байгааг танилцууллаа.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь 3059 өрх айл, 9850 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 20 ажилтантай бөгөөд 3217 өрхийн 15634 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

23 дугаар хорооны хоёр байршилд авто замын ажил хийгдэж байгаа бол хүүхдэд ээлтэй орчин байгуулах хүрээнд 87 дугаар сургуулийн ард байрлах талбайг тохижуулж чийрэгжүүлэлт, хөл бөмбөгийн талбай бий болгожээ.. Тулгамдаж буй асуудлын хувьд автобусны буудал тохижуулах, гэмт хэрэг гарч болзошгүй байршлуудад гэрэлтүүлэг, камержуулалт хийх, гэр хороолол дундах замуудыг чулуун замтай болгох зэрэг ажил хийгдэх шаардлагатай байна гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 23,35 дугаар хороонд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Цаашид тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг гаргаж, танилцуулахыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.