Беларусийн арми Польшийн хил, нийслэл Минск болон зүүн хойд бүсийн Витебск мужийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам өнөөдөр өглөө мэдэгджээ.
Долоо хоног үргэлжлэх энэхүү сургуулилалтын хүрээнд "дайсанд эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөх", хилийн бүс нутгуудад хяналтаа сэргээх дадлагыг гүйцэтгэнэ гэж албаныхан хэлсэн юм. Мөн тус сургуулилалтад оролцож буй цэрэг, цэргийн техникийн түвшнийг харгалзаж үзэхэд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын удирдамжийн дагуу албан ёсны мэдэгдэл хийх шаардлагагүй байсан гэж Батлан хамгаалах яамны удирдлагууд мэдээлжээ.
Беларусь улс ОХУ-тай хүчээ нэгтгэж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлсэн нөхцөл байдал удаа дараа үүссэн тул Украины эрх баригчид тус улстай хиллэдэг бүс нутгийн дагуу цэргээ байрлуулж, хамгаалалт босгоод байгаа юм. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нь Кремлийн хамгийн үнэнч холбоотон бөгөөд Оросын цэргүүдийг улсынхаа нутаг дэвсгэрээр зорчихыг зөвшөөрч, улмаар Украинд нэвтрэхэд нь тусалсан билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сталин польшийг шууд дуусгах байсан юм л даа..Беларусь -д амжилт хүсье...