СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Серби улстай боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг батлав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол, Сербийн Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, сербийн талаас Гадаад хэргийн яамны Хоёр талын асуудал хариуцсан Туслах сайд Владимир Марич нар удирджээ.

Уулзалтаар хоёр улс хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд уулзалтаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, ложистик, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, соёлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.

Тухайлбал, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцаж,

Мөн

Түүнчлэн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах чиглэлийг ярилцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.