СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-08

🔴 Ч.Өнөрбаяр: АН-ын гишүүд сайд хийж үзээгүй биш, битгий гүйлдээд байгаач

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ардчилсан намын ээлжит 4/11 мэдээллийн цаг болов. 

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

-Инфляц 16 хувьтай гарсан байна. Олон жилийн дунджаар өдийд - гардаг ч энэ жил ийм байгаа нь маш том асуудал. Хөдөө орон нутагт хүнд тусна. Дизель түлш хэрэглэдэг орон нутгийнхан түлшээ авч чадахгүйд хүрнэ. Засгийн газар инфляцын өсөлтийг дэлхий дахинд болж буй үйл явдалтай холбож байгаа ч манайхан бодлогын алдаа хийсэн шүү гэдгийг хэлмээр байна. Урд хөршид инфляц хоёрхон хувьтай байгаа шүү. 

Гадаад валютын албан нөөц сүүлийн 6 сарын дотор хоёр хувиар буурсан нь төгрөгийн ханш сулрах шалтгаан боллоо. Төсөв мөнгөний бодлого дээр Засгийн газар туйлын хариуцлагагүй алдаа гаргаж байна. 

Шинээр ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан орж ирсэн. Тэрээр маш том алдаатай үг хэллээ. 2024 онд сонгуулиар МАН-ыг ялуулах гэж гарч ирлээ гэсэн байна. Төрийн төсөв бүх нөөцийг тийш чиглүүлэх санаа хэлсэн. Бид эдийн засгийн хямралаас гарахын тулд прагматик бодлого явуулах ёстой болохоос нийгмийн халамж хэрэггүй. Үүний үр дүнд гадаад өр ихэснэ, ажлын байр хомстоно гэсэн үг. Төсвийг ил тод хэлэлцэх ёстой. Хэнтийд шавар барилга барихын оронд захын дүүрэгт сургууль, цэцэрлэг баримаар байна.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Эгийн голын УЦС-ыг хөдөлгөхөөр болжээ. Сайн мэдээ. Нөгөө талд нь зөрөөд мордохын хазгай хийлээ. Хоёр хөрштэйгөө эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр бие биедээ харилцан ашигтай ажиллах стратегийн түншлэл байдаг болохоос цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр ажиллах ёсгүй. Гэтэл манай улсын Батлан хамгаалахын сайд болон ҮАБЗ-ийн албан тушаалтнууд Японы эсрэг хийх гэж буй хойд хөршийн цэргийн ажиллагаанд оролцсон нь гайхширал төрүүллээ. Япон улс монголчуудыг эдийн засгийн шинэчлэл хийж байх хүнд үед маш том тусламжаа үзүүлсээр ирсэн. Цаашид цэрэг, батлан хамгаалахтай холбоотой асуудлаар маш болгоомжтой хандах ёстой. Нэг хоёр албан тушаалтны дохио зангаагаар стратегийн түншлэлийн харилцаагаа муутгаж болохгүй шүү дээ. 

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга, сайд болсон нь социалист нийгэм рүү явж эхэлснийг харууллаа. Нам төр ялгагдахаа болилоо. МАН-ын ЕНБД Засгийн газрын чухал албан тушаалд байж болохгүй. Монгол улсын ачааг хөнгөлж, эдийн засгаа сайжруулах гэж ЗГХЭг-ын дарга болдог болохоос биш МАН-ыг ялуулах гэж дарга болж болохгүй. Ялсан намын Генсек засаг төрийн сайд болж байгаа нь нам төр нэгдэж эхэлж байгааг харууллаа. 

Эрх баригч нар ҮХНӨ-ийг хийхийн тулд ҮХЦ-ийг ашигласан нь маш буруу жишиг. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэх шийдвэр гаргасан. Одоо хуульд өөрчлөлт оруулж, кноп даруулахын тулд АН-ын бүлгээр тоглож, халаасны бүлэг болголоо. Эцсийнхээ баасыг өөрсдөө цэвэрлээрэй. 

Манай гишүүд ч сайд болох гээд гүймээргүй байна. Боомт хариуцсан, Эрүүл мэнд эрхэлсэн сайд болж болохгүй. Та нар ямар сайд хийж үзээгүй биш дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.