Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Алтанхуяг мэдээлэл хийв. Тэрбээр долдугаар сарын 2-ны өдөр болсон АН-ын их хурал дээр намын дарга С.Эрдэнийг тайзан дээр "зодсон" үндэслэлээр буруутгагдаж буй билээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Алтанхуяг "Би УДШ-д өргөдөл өгч, АН-аа аврах тэмцэл өрнүүлж байна. УДШ-д өргөдөл өгч байгаа нь С.Эрдэнийн намыг битгий бүртгэж аваач гэсэн санаа. Өргөдөлдөө бүх шалтгааныг дурдсан. Би АН-ын 14 дүгээр их хуралд ҮБХ-ны гишүүний хувиар оролцсоны хувьд С.Эрдэнийг АН-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгэж авахгүй байхыг хүсэж байна" гэв.
-Та намын их хурлынхаа үеэр яагаад намын дарга С.Эрдэнийг "зодсон" юм бэ?
-С.Эрдэнэ бол 2020 оны сонгууль хүртэл намын дарга байсан ч сонгуулийн үр дүнгээр ажлаа өгсөн. Намын албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа газар бол Х.Баттулгын тал. М.Тулгат гэж даргыг УДШ бүртгэж авах ёстой. Долдугаар сарын 2-нд болсон АН-ын 14 дүгээр их хурал бол 100 хувь зохион байгуулалтгүй, дүрмийн бус болсон. Нэг ч асуудлыг хурлын төлөөлөгчдөөр хэлүүлээгүй. С.Эрдэнэ хурлыг удирдах нэрээр үймүүлсэн. Олон гишүүн бухимдсан. Би ч бас. Индэрээс буух шаардлага тавьсан. С.Эрдэнэ тайзан дээр суугаад намын дарга биш, хурлын дарга биш хэр нь бужигнуулаад байсан, мөн намайг үг хэлүүлэхгүй хөөгөөд байсан учраас бухимдаж түлхсэн. Дараа нь цахим орчинд хандлага ажиглахад 99,99 хувь нь С.Эрдэнэ гэдэг хүнийг үзэн ядаж байгаа нь харагдсан. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг зөвтгөхгүй. С.Эрдэнийг заналхийлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд намайг шалгаж байгаа.
-Таны хүсэлтийг УДШ хүлээн авахгүй бол яах вэ?
-С.Эрдэнээс бусад бүх хүн нам нэгдээсэй, сонгуульд амжилттай ороосой гэж хүсэж байгаа. С.Эрдэнэ бол өмнөх сонгуулиар квот зарсан, намын даргын асуудлыг будилуулж, өөртөө ашигтай байдлаар ашиглаж байгаа хүн. 2024 онд тэрээр намын квотыг зарж мөнгө олох, тойрогт нэр дэвшихгүйгээр УИХ-ын гишүүн болох санаатай. Тэр хүн ардчилсан үзэлгүй, АН-ыг аврах хүсэл ч байхгүй.
С.Эрдэнийг АН-аас зайлуулах хүсэлтэй байна. Үүний төлөө улс төрийн аргаар, хуулийн дагуу тэмцэл явуулна. Жирийн иргэд, намын гишүүд надтай нэгдээсэй.
АН-аас хэн нэгнийг дураараа хөөдөг бүтэц байхгүй. Намын анхан шатны байгууллагаас өгсүүлээд шат дараатай шийддэг болохоос С.Эрдэнэ дураараа хөөдөггүй. 2020 оноос хойш намаас хөөгдсөн жишээнүүд бүгд хүчин төгөлдөр бус. Миний хувьд намын гишүүний эрхээ эдэлсний төлөө хөөгдөх ёсгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Адгийн шаар өөрөөсөө сул дорой хөгшин хүн зоддог. Алтанхуяг луйварчин Эрдэнэтийн иргэдийн мөнгийг өгчихөөд улс төржөө.
битгий худлаа жүжиглэ. луйварчин Алтанхуяагаа Эрдэнэийг тэр чигээр нь луйвардсан гэсэн. Одоо болио. АН чамаар дутахгүй
Алтанхуягын тухайн үйлдэл илт буруулдаа,тэхдээ Эрдэнийн хууль бус үйлдэлүүдтэй бараг эн тэнцэх биздээ,манай намын нэр хүнд сүр сүлдийг үгүй хийж байгаа этгээдэд үгээр хэлээд болохгүй бол маханд нь ойлгуулах аргаал хэрэглэсэндээ
Чиний ярьсан чинь зөрчилдөж нэг нь нөгөөгөө үгүйсгэу байна. Эрдэнэ намын дарга биш гэдэг чинь үнэн. Тиймээс Эрдэнийн шийдвэрээр үймүүлээд байгаа АН гэгч өөрөө хууль бус. Тийм байтал М.Тулгат яахлаараа намын дарга болчихдог юм бэ??? Чи яагаад эрдэнийн хууль бус АН гэгч дээр очиж хууль бус үйл ажиллагаанд оролцдог юм бэ??? .
эрдэнэ ерөнхийлэгчийн сонгуулиар АН аас ерөнхийлэгчид Алтанхуяг,Ганбаатар 2 нэгийг дэвшүүлсэн бол АН аас ерөнхийлэгчтэй.ИХ д нөхөн сонгуультай бх блаа.маш буруу үйлдэл хийсэн дээ.Эрдэнэ энд маш том алдаа хийсэн.МАН д үйлчилж хулхидуулсан.