СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ДХИС-ийн захирлыг сонгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны дэд ерөнхийлөгчөөр Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг сонгожээ.

Тус холбооны ээлжит VI зөвлөгөөн “Тогтвортой хөгжил” уриан дор саяхан болж, Азийн 20 орны цагдаагийн 24 сургууль, хамтын ажиллагаатай гурван улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Зөвлөгөөнөөр Азийн цагдаа, хүчний сургуулиудын багш, албан хаагч, сонсогч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Узбекистан улсын Олон нийтийн аюулгүй байдлын их сургууль, Катарын цагдаагийн коллежийн хүсэлтийг хэлэлцэж, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгон, VII зөвлөгөөнийг зохион байгуулах улс, сургуулийг сонгосон аж.

Тус холбооны VI зөвлөгөөнөөс БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн захирал, ахлах хурандаа, хатагтай Сон Жон Аэг ерөнхийлөгчөөр улираан сонгосон бол манай улсын ДХИС-ийн захирал захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Вьетнамын Ардын цагдаагийн академийн дэд захирал, доктор, дэд профессор Тран Хонг Куанг нарыг дэд ерөнхийлөгчөөр оролцогдын олонхын саналаар сонгосон байна. Тэд тус байгууллагын дүрмийн дагуу хоёр жилийн хугацаанд уг албан тушаалыг хаших юм.
Мөн .
Ташрамд дурдахад, энэ холбоог 2015 онд байгуулсан бөгөөд одоогоор Азийн 17 улсын 31 сургалтын байгууллага гишүүнээр элсэн үйл ажиллагаа явуулж буй аж. Энэ холбооны дэд ерөнхийлөгчөөр ДХИС-ийн захирал сонгогдож, VII зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулах эрх авснаар Тус сургууль Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх зорилтоо биелүүлэхэд том алхам болж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэж үзэж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.