СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-08

Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр болсон билээ. 

Зөвлөлийн хуралдаанаар мөн Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонслоо. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж.

Түүнчлэн

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Соната-7 маркийн автомашиныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. 
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон иргэн аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид шилжүүлж буй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.