СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайчих үзүүлбэртэй бааранд хар тамхи борлуулж, биеэ үнэлэлт зохион байгуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн нутаг “Бизнес плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг, тайчих үзүүлбэр үзүүлдэг SQ, Гэрлэх ёслолын ордны дэргэдэх байранд байрладаг STYX гэсэн шөнийн цэнгээний газарт энэ сарын 6-7-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, мансууруулах бодис борлуулж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ.

Хууль сахиулагчид дээрх хоёр бааранд шалгалт хийхдээ тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлж байсан иргэдээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад хоёр ч хүн мансуурсан нь илэрч, биеэс нь эд мөрийн баримт болох хар тамхи хураан авчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр .

Мөн эл шалгалтаар тайчих үзүүлбэр үзүүлдэг охидын биеийг үнэлүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглүүлэх явдал ч байсныг илрүүлсэн гэнэ.

SQ, STYX шөнийн цэнгээний газрын эзэн нь Г гэх залуу бөгөөд өөрийнхөө болон ээжийнхээ хувийн дансаар үйлчлүүлэгч нараас төлбөр, мөнгөө авдаг, ямар нэгэн татвар төлдөггүй ч байж болзошгүй байсан учраас нарийвчлан шалгаж буй гэнэ.

Тэдгээр баараар үйлчлүүлсэн нэг хүн гэхэд 500 мянгаас дээш төгрөгийн орлого оруулдаг ч улсад ямар нэг татвар төлдөггүй нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан сурагтай.

Бидэнд олдсон албан бус мэдээллээр бол уг хоёр цэнгээний газрыг ажиллуулдаг Г гэх эр сүүлийн гурван жилийн хугацаанд тайчих үзүүлбэр, биеэ үнэлэлттэй холбоотойгоор хууль бусаар нэлээд олон тэрбум төгрөгийн орлого олж, түүнийгээ нуун дарагдуулж татвар төлөөгүй, мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hench bish
2 жилийн өмнө
64.119.18.37

odool medej bgamuu

Ккк
2 жилийн өмнө
64.119.26.122

Олон жил болж байна шүү дээ хар тамхичид битүү битүү нэг орсон байдаг юм олон юм харсан байдаг юм

irgen
2 жилийн өмнө
66.181.161.59

Gaaliinhan yos zuigui awilga nehej shantaaj hiideg aij emeedeggui hugshin baitsaagch naraasaa salj baij saijrah bhdaa

Yuyuuyugne pzda
2 жилийн өмнө
103.229.121.207

Har tamhi l ilersen bolhos bsih zaawal ter bar sawnd baisnin zarlah hereg bga ch yumu guuch yumuu

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.15

Хар тамхи бага дээр нь дарахгүй бол диылдэхээ байж магад цаазтай болгочихооч

Рссс
2 жилийн өмнө
66.181.160.124

Жоохон мөнгөтэй бузрууд аас гарахгүй балиар юм гэж үгүй болжээ..

Зочин
2 жилийн өмнө
124.158.65.197

Татвараа төлөх сэтгэлгүй новшийн эр юм.

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.166

ард түмнээсээ ч сохор, муйхар төртэй юм шиг болгочих юм даа энэ авилгагчид

Үзэл бодол
1 жилийн өмнө
139.5.217.215

Монгол янханууд орой болтол янханууд бие галбирынхаа гоо үзэмжийг эрчүүдэд нээхээс өмнө ариун цэврээ сахиад, байнга усанд орцгооно. Эмчид үзүүлж байнга цагдаа нарын хамгаалалт хяналтан доор аюулгүй байна. Харин бүх эрчүүдтэй унтаж баяжин гэдэг ойлголт буруу шүү. Ингээд биеэ үнэлэгч авсан хоёулаа ичин гэдгийг гээсэн гэсэн үг. Ядаж байхад ядуусын хорооллын харанхуй гудамжинд эмсийн хүрээлэнд байв. Цөмөөрөө нааш цааш сэлгүүцэн холхиж зогсоно. Өдрөөс өдөрт Трансжендер охид нэмэгдсэн юм. Тиймээс биеэ үнэлэлтийг бүр мөсөн зөвшөөр эсвэл бүр мөсөн хориглох хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.