Өнөөдөр /2022.09.08/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: -Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Азийн Архитекторуудын чуулга уулзалт -21 олон улсын арга хэмжээ 2022 оны 09-р сарын 04 - 09-н өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Энэ хүрээнд өнөөдөр төрийн ордонд Азийн Архитекторуудын чуулган болно.
-Хангарди ордонд НИТХ хууль эрх зүйн зарим зохицуулалт хийх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжсэн талаар мэдээлнэ. Утас: 99037310, 89755575
10:30 цагт: Улсын дээд шүүхийн гадна талбайд АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн н.Алтанхуяг мэдээлнэ.
11:00 цагт: -B production Монголдоо анх удаа ашиглалтанд оруулж байгаа Английн алдарт Solid State Logic (SSL), Quested болон АНУ-ын Wes Lachot компанитай хамтран олон улсын стандартыг хангасан, DOLBY SURROUND тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн студийг танилцуулна. Утас: 99945858
-“Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
-БШУЯ-ны гадаа МОХС-ийн эцэг эхчүүдийн төлөөлөл жагсаалаа үргэлжлүүлнэ.
11:30 цагт: -“Барилгын хөгжлийн төв” -д Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциациас “Барилга, орон сууц 2022 үзэсгэлэн яармаг” болон барилгын салбарын цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91000200, 91000222
-Соёлын яаманд “Бичиг үсгийн олон улсын өдөр-2022“-ийн хүрээнд “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлт болно.
12:30 цагт: Хэвлэлийн хүрээлэнд иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Цайны цагаараа-Зангиагүй уулзалт” зохион байгуулна. Утас: 89017101
14:00 цагт: МУБИС-ийн хичээлийн III байранд Нийслэл болон орон нутаг дахь Ерөнхий боловсролын 60 сургуульд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардуулна. Утас: 88102915
18:00 цагт: Улсын их дэлгүүрийн урд талын Усан оргилуурын дэргэд “Молко” олон ангит уран сайхны киноны нээлт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mash zow