Дорнын эдийн засгийн чуулганд оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хүмүүс мэдээлэл өглөө.
Манай улс ОХУ-тай эрчим хүчний салбарт хэдэн хэдэн томоохон төсөл дээр хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар "Дорнын эдийн засгийн чуулганы" үеэр яригджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Манай улс эрчим хүчний салбарт олон том төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд Эрдэнэбүрэн УЦС төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ.
-Мөн ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний станцуудын өртгөтгөл шинэчлэлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна гэв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-ОХУ-тай ТЭЦ-3 өргөтгөл дээр хамтран ажиллана. ОХУ-ын Эрчим хүчний сайдтай өнөөдөр энэ талаар уулзаж урьдчилсан хэлэлцээр хийсэн. Мөн Эгийн голын УЦС-ыг сонирхох эх сурвалжууд нэмэгдсэн байна. Эхний алхмууд ч хийгдэж байна гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой уулзлаа. “Улаанбаатар төмөр” ХНН-ийн хүчин чадлыг ойрын хугацаанд нэмэх, дүрмийн санг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх төмөр замын төслүүдийг ОХУ-ын тал дэмжихээ илэрхийллээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө л 100 жил ярьж байгаа асуудлуудаа дахиад л ярьж дээ хөөрхий, бодит ажил болоогүй 100 жилтэйгээ золгож байна даа, бахь байдаг юмнуудаа бахь байдгаараа л ярьж.
Ажил хэрэг нь түргэн эхлээсэй билээ
Хөгжлийн чөдөр шударга хэл Путинд чадахгүй бол өөр улстай нийлж бүүр Атомын цахиилгаан станц барилаа.Зүүн Ази Эрхүү Читийг цахилгаанаар хангая.Хямдаар танай үнэнээс гээд рублээр тооцоогоо хийе гэхэд шээс нь савирна.Оюук бод.
Tusul yarihaasaa umnu sosorbaram baabar enhsaihan elbeg batuul gesen orosiin esreg baruunii sanhuu demjlegtei nuhuduu barij hori
Технологийн асар хоцрогдсон Орос оронтой хамтарсаар байтал Оросуудынхаа хошногыг мөлчиитөл долоож, өдөр шөнөгүй хөхөж байдаг хэдэн муухай коммунистаас өөр юмгүй орон хэвээрээ л үлдлээ дээ
Аливаа айлчлал энэ тэрийнхээ дараа угаасаа нэг иймэрхуу юм л ярьж ирдэг ш дээ, даанч тэр нь ажил болдоггуй л болохоос, энэ удаа ч бас л тэгэх биз, ОЭ-д емнех ЕС-уудаас илуу юм туй ч байхгуй учир бусдаас илуу ур дун гаргаж чадах нь юу л бол