СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-07

Иргэдийн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхийг үүрэг болголоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар /НЗДТГ/-ын дарга И.Баатархүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар, Бодлогын баримт бичгүүдийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний санал, албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэргийг НЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар танилцуулав. Мөн дээрх ажлуудын хүрээнд харьяа байгууллагуудын удирдлагууд санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга:

  • Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ,
  • Иргэд болон хуулийн этгээдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг харьяа байгууллага, хэлтсүүдэд үүрэг болголоо.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.