СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-07

​Д.Амарбаясгалан: МХЕГ төрийг л хянана, Хэрэг эрхлэх газрын харьяанд авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчилнө гэж мэдэгдсэн. Ингэхдээ давхардсан хяналт шалгалтыг байхгүй болгож, асуудал хариуцсан яамдад зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ гэсэн. Гэхдээ чиг үүргийг өөрчлөх суудлыг шууд татан буулгах мэтээр нийгэм хүлээн авч байгаа юм. Цаашдаа МХЕГ-ыг ямар байдлаар ажиллуулах талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. 

Тэрээр "Цаашдаа төрийн зүгээс давхардсан байдлаар төрийн хяналт шалгалтыг хийж болохгүй. Энэ байдал нь өөрөө иргэн, ААН-ийн үйл ажиллагаа боймолж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 27 төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж ирсэн. Орон даяар 1500 байцаагч, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ байгууллагын үйл ажиллагаанд ард иргэд, олон нийт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг. Тиймээс энэ асуудлыг төр нэг мөр шийднэ.

МХЕГ төрийн нэрийн өмнөөс хийх хяналт шалгалт хийнэ. Энэ нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой шалгалтыг төр өөрөө хариуцах үүрэгтэй. Дээр нь, байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уул уурхайгаас үүдэлтэй нөхөн сэргээлтийг төр өөрийн хүчээр хянаж шалгаж, зөв зохистой хэмжээнд байлгах үүрэгтэй. Нөгөө талд, төр зайлшгүй шалгах шаардлагагүй хяналт шалгалтыг мэргэжлийн холбоо, ТББ, төр хувийн хэвшлийн түншлэл хийх боломжтой. Ингээд ялгахаар 16, 17 хяналт шалгалт төрд үлдээж, үлдсэнийг нь мэргэжлийн холбоодоор дамжуулж, төр өөрийнхөө ажлыг гүйцэтгүүлэх боломжтой гэж харж байна. 

Хоёрт, мэргэжлийн таван яаман дээр давхардсан хяналт шалгалтын үйл ажиллагааг шилжүүлнэ гэж тооцож байна. Нөгөө талд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ баталсан хуулийн хэрэгжилтийг хангаж байгааг шалгадаг. Жишээ нь, ЗГХЭГ-ын бүтцэд дотоод хяналт шалгалт, мониторингийн газар гэж бий. Энэ газар нь Засгийн газрын гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд анхаардаг.

Англи, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн хөгжилтэй орнуудын өөрсдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор төрийг төлөөлж байгаа авилаа шатны байгууллага, төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх ажлыг маш их хийдэг. Ёс зүй, хариуцлагын өндөр тогтолцоог бий болгосноор төрийн нэр хүнд сайжирдаг. Төрийн гүйцэтгэх бүтээмж илүү өргөн хүрээтэй болдог. Тиймээс Монголын Засгийн газар энэ бүтцийг өөр дээрээ бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Үйлчилгээний байгууллагаас ялгах ёстой шүү дээ. Төр өөрийнхөө хяналт, бүтээмжийг сайжруулах хүрээнд төрийн доод хяналт шалгалтыг өндөр түвшинд хүргэх ёстой. Үүний дагуу төрийн бүх түвшинд хуулийн хэрэгжилтийг хангуулдаг, хариуцлагын тогтолцоог өндөржүүлдэг, ёс зүйг эрхэмлэдэг нийгэм рүү шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Төр иргэн хоёрын харилцаанд үзэл санаа, арга барилын ихээхэн өөрчлөлтүүд үүссэн байна. Манай төрийн арга барил XX зуун дээр хэт төвлөрсөн байна. Гэтэл Монголын ард иргэд, нийгэм төрөөс XXI зууны нээлттэй, хурдтай, ёс зүйтэй, чадвартай, мэдлэгтэй арга барилыг шаардаж, хүсч байна. Төр тэр зам руу орох алхмыг МХЕГ-аас эхэлж байна" гэлээ. 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.64

Зөв салбарын яамдууд болрн мэргэжлийн холбоодуудад нь шилжүүлэх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.