СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-07

С.Амарсайхан: Аливаа гамшгийг хүндрэл багатай даван туулахад ОБЕГ-ын бэлэн байдал, чадавх, иргэдийн оролцоо чухал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцох болсонтой холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан:

-Бид өмнө гамшгийг зөвхөн үер, ган зуд, түймэр, салхи шуурга гэх мэт байгалийн болзошгүй эрсдэлийн хүрээнд хардаг байсан бол одоо олон улсын нөхцөл байдал, цаг үеийн шаардлага олон төрөлт, нийлмэл болон дагалдах эрсдэл, бүр цаашилбал системийн хэмжээний олон эрсдэл бий болж түүнтэй нүүр тулдаг боллоо.

Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх шаардлагатай боллоо. Гамшгаас урьдчилан сэргийлнэ гэдэг бол иргэд, олон нийтийн оролцоог хангах, мөн мэргэжилтнүүдээ чадавхжуулахад оршино.

Аливаа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардал нь гамшгийн дараах зардлаас ямагт бага байдаг гээд холбогдох мэргэжилтнүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал,

- ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх,

- Гамшгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах,

- Техник технологийг шинэчлэх, чадвартай боловсон хүчний томоохон баг бэлтгэх,

- Салбарын уялдаа холбоог сайжруулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэний хамгааллын ажлыг бүх шатанд тогтмол зохион байгуулж, сургуулийн өмнөх, ЕБС, Их дээд сургуулиудад тусгайлсан хөтөлбөрөөр сургах ажлыг эхлүүлэх нь чухал байгааг онцолсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.