СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нигерийн иргэд хуурамч зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын ажилтнууд илрүүлэн, албадан гаргалаа.

Холбооны Бүгд Найрамдах . Тиймээс ГИХГ-ын ажилтнууд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.6-д заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр албадан гаргаж, Монголд таван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоосон байна.
ГИХГ-ынхан визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьдаг. Түүнийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй. Тиймээс юм.
Ташрамд дурдахад, дээрх улсын хоёр иргэн хар тамхи удаа дараа хилээр нэвтрүүлж, борлуулсан хэрэгт холбогдон шүүхээр гэм бурууг нь дэнслэхээр товлоод буй. Тус улсын өөр нэг иргэн Монгол эхнэрийн хамтаар бусдыг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.130

Эднийх манайд ДОХ тараагаа биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.