СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-09-07

🔴 LIVE: Фантастик продакшн: "Өргөө" кино театртаа баярлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Фантастик продакшн”-аас "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

-Бид 15 дахь бүрэн хэмжээний кино болох Зура-1 УСК-ныгоо амжилттай гаргасан. Удахгүй "Зура-2 цурам ажиллагаа" киноны нээлт 9-р сард хийнэ. "Зура-2 цурам ажиллагаа" киноны үйл явдал Зура-1-тэйгээ үргэжилнэ. Мөн бид энэхүү киногоо олон улсын төвшинд хийхийг хичээлээ.

Өргөө кинотеатрын тухайд, мэдээж бизнесийн байгууллагууд хамтран ажиллаж, гэрээгээ хийгээд явах ёстой. Хувь байгууллагууд учраас өөрсдийн сонирхол байдаг, хүчээр хамтарч болохгүй. Монголын кино урлагийг дэмжихэд уран бүтээлчид, кино түгээлтийн байгууллагууд дэмжиж ажиллахаар болж байгаад баяртай байна. Кино бүтээхэд их мөнгө гардаг. 

Өргөө кинетеатрын кино цацах гэрээний саналтай эхлээд бид санал нийлээгүй ч эцэст нь тохиролцоод цааш явж байна. Та нарыг хүрэлцэн ирсэнд бид их баяртай байна. Бид эрх ашгаа хойш нь тавьсан, хувийн байгууллагууд хоорондоо тохиролцсон гэсэн үг. Бусад киночид энэ жишгээр гэрээгээ хийх болсонд баяртай байгаа. 

Улаанбаатар хотод "Өргөө"-ийн 7 салбар кинотеатр бий. Давуу байдлаараа монополь байх гээд байдаг. Хуулинд орлогоо 50/50 хувиар хуваах ёстой. Гэтэл "Өргөө" кинотеатрын хувьд 56,8 хувь авахаас гадна СодМонголын бензин шатахууны 10 хувийн эрх мөнгөний оронд өгөх,  кино хөгжлийн сангийн 2 хувь гээд бараг 60,70 хувь авах гээд байсан. Өнөөдөр бид асуудлаа шийдлээ. Дөрөв дэхь засаглал хүчтэй. Та бүхний дэмжлэгээр асуудал шийдэгдсэн. Бид ХБХ хийх зар тараасан нь түлхэц боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.