СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-07

Уналт таталтын эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэгч чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс уналт таталтын эмийг хөнгөлөх хүрээнд дараах арга хэмжээг авчээ. 

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г батлах тухай ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан

ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгдэд 70% хөнгөлөгддөг болжээ.

Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лиценцийг дэмжсэн бөгөөд үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байна.

Уналт таталтын эмийг импортолсон байдал

2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол улсад уналт таталтын 51 нэрийн эм бүртгэлтэй байна.

Импорт:

14 улсын (эмийн хатуу зохицуулалттай 11 улс)
24 үйлдвэрлэгчээс нийлүүлсэн:
13 олон улсын нэр бүхий,
Худалдааны нэршлээр 31 буюу 69% нь эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас бүртгэлтэй байна.

Худалдааны нэрээр бүртгэлтэй 50 эм :

БНСУ, БНЭУ, Индонез, Япон, Монгол зэрэг Азийн 5 улсын 11 үйлдвэрлэгчийн 20 (44%) 
Польш, Румын, Словени, Унгар, Франц, Грек, ИБУИНВУ г.м. Европын орнуудын 20 (44%)
ОХУ-ын 5 (12%) эм байна.

.  Эмийн хатуу зохицуулалттай Грек, Кипр, Румын, Словени, Франц, Швейцар гэх найман улс бий. Бусад улсын тухайд Индонез, ОХУ, БНЭУ байгаа юм. 

Импортлогч найман улсын есөн үйлдвэрлэгчээс:

12 олон улсын нэршлээр,
15 худалдааны нэртэй уналт таталтын эсрэг эмийг импортолсон болохыг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.