СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нидерландын хотод мах, махан бүтээгдэхүүн сурталчлахыг хориглоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нидерландын Харлем хотын захиргаа мах, махан бүтээгдэхүүний зар сурталчилгааг олон нийтийн газар байрлуулахыг хориглохоор төлөвлөж байгаа бөгөөд уг шийдвэр нь махны салбарын уур амьсгалын нөлөөлөлтэй холбоотой аж. Энэхүү хориг 2024 оноос хэрэгжиж эхэлснээр Харлем ийм төрлийн арга хэмжээ авсан дэлхийн анхны хот болох юм.

"GroenLinks" ногоон намын боловсруулсан тус төсөл нь махны салбарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа ба зарим хүн үүнийг үг хэлэх эрх чөлөөг боомилсон алхам гэж үзэж байна. байна. Тэгвэл "GroenLinks" намын зөвлөх Зигги Клазес энэ талаар "Мах нь байгаль орчинд маш их хор хөнөөлтэй. Бид хүмүүст уур амьсгалын хямралын талаар анхааруулж байгаа хэр нь үүний нэг хэсэг болох бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж болохгүй" хэмээн "Trouw" сонинд ярьжээ.

Гэвч махны салбарынхны зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд тус салбарын төв байгууллагын төлөөлөгч "Эрх баригчид хүмүүст юу хийхийг нь заах нь хэрээс хэтэрлээ" гэж шүүмжилсэн байна. Харин "BVNL" намын зөвлөх Жои Радемейкер "Улс төрөөс үүдэлтэй шалтгаанаар зар сурталчилгааг хориглох нь бараг дарангуйллын нэг хэлбэр" хэмээжээ.

Нидерландын хүн амын 95 орчим хувь нь мах иддэг ч талаас илүү хувь нь өдөр бүр иддэггүй аж. Түүнчлэн Амстердам, Гааг зэрэг хотод агаарын тээвэр болон түлш, шатахууны салбарын зар сурталчилгааг мөн уур амьсгалын нөлөөллийнх нь улмаас аль хэдийн хориглосон билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.