СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-07

🔴 LIVE: Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш нарын төлөөлөл БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тус сургуулийн багш нарын төлөөлөл мэдээлэл өглөө.

Доктор, профессор н.Должин:

-Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 293 дугаар тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд наймдугаар сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулахад бид энэ талаар анх удаа мэдсэн бөгөөд ихээр цочирдсон. Ингээд сургуулийн Удирдлагын баг Захиргааны зөвлөлийн гишүүдээ цуглуулж хуралдаад, энэ шийдвэртэй албан ёсоор танилцахаар Боловсрол, шинжлэх ухааны сайд, Дээд боловсролын газрын даргатай уулзах хүсэлтийг тавьсан ч амжилт олоогүй байна.

Ингээд есдүгээр сарын 1-ний өдөр БШУЯ болон МУИС-ийн хамтарсан ажлын хэсэг манай сургуульд ирж, сургуулийн тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээ, дансыг цэгцэлж аваад, захирлыг маань чөлөөлсөн.

БШУЯ хувийн өмчийн зарим их сургуулийг татан буулгахдаа төрийн өмчийн, 99 жилийн түүхтэй, сургалтын хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байгаа сургуулийн хамтадгаж шийдвэр гаргасанд ихэд цочирдож, эргэлзээ төрж байна.

Энэхүү тогтоолд эрх зүйн хувьд алдаатай зүйл байгаа эсэхийг хянаж үзэхэд, “Боловсролын тухай хуулийн 24.1 буюу мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэл нь манай сургуулийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Энэ нь сургуулийн нэр хүнд, багш, ажилчид, оюутнуудын эрх ашгийг зөрчсөн явдал тул бид шүүхэд хандаж байгаагаа албан ёсоор зарлаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.179.222

99 жилийн түүхтэй сургуулийг татан буулгах шаардлагагүй яагаад гэвэл худлаа анх хөгжсөн цагаас манай сургууль ажиллаж байсан юм шүү Худалдааны техникум зах зээлийн коллежоос эхлээд мөн өнөөдөр Худалдаа ны Их сургууль болж өргөжсөн юм ҮE үеийн захирлууд доктор профессорууд мэднэ үүнийг Боловсролын сайд дахиж хянах байх гэж бодож байна Ахмад настайчууд

Sarantuya Batmunkh
2 жилийн өмнө
66.181.161.17

Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль гээд биччих л дээ. Цццццц

Зочин
2 жилийн өмнө
43.228.131.201

Түүх л ярихаас оюутан залуусын боловсрол ярихгүй юмаа. Яг үнэндээ удирдлагуудыг солих хэрэгтэй, сүүлийн хэдэн жил худлаа магистеруудыг бий болгосон шүү. Хэдэн хуучин зэрлэгссэн хэдэн багш нарыг ч халах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.