Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 7.5 км, Бугат сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Суудлын автомашин онхолдож, 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 06-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7.5 км зам туулан очиход Булган аймгийн иргэн Д /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын суудлын автомашинаар зорчиж яваад онхолдож, автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.