СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-07

ӨНӨӨДӨР: МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүнд хийсэн шалгалтын дүнгээ мэдээлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2022.09.07/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.

10:00 цагт: - НИТХ-ын ээлжит XV хуралдаан хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар автомашиныг тэгш сондгой дугаараар нийслэлийн хөдөлгөөнд оролцуулах эсэх НЗД-ийн саналтай танилцаж, шийдвэр гаргах хүлээлт их байсан ч уг асуудал хасагджээ. Харин өвөлжилтийн бэлтгэл ажил, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил зэрэг есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн аж.

- ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг автобусаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцсийн буудалд очин, иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Үзлэг оношилгооны нээлтийн ёслол 13.00 цагт болно. Утас: 99063902, 99033083, 85581865

11:40 цагт: Төрийн ордонд “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” болно. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулах аж.

12:00 цагт: - МХЕГ-ын Хурлын танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 91989890

- “Edelweiss” зочид буудалд “Фантастик продакшн”-ы хамт олон "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцлийн талаар мэдээлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.