СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-07

БНСУ-ын нэг удаагийн виз мэдүүлэхэд сарын үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагагүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Богино (олон удаагийн болон нэг удаагийн) хугацааны виз мэдүүлэх нөхцөлд дараах байдлаар өөрчлөлт орсныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлжээ.

Олон удаагийн визний нөхцөл

1. БНСУ-д зорчиж байсан иргэн

  • “Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх; Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт); БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн” дээрх мөрдөгдөж байсан нөхцөл хүчингүй боллоо
  • Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ
  • Визгүй зорчсон (Буух зөвшөөрөл хамрагдана) бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба Эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд 2 сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно.

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

4. $10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч (бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)

5. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

6. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)

7. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

8. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн

9. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

10. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (үүнд коллеж хамаарахгүй)

11. Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн

12. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө(бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн

14. ‘1~13’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)

15. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш(сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч, 30 хоногтой 5 жилийн виз)

Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз

  • Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болголоо
    ① Аж ахуйн нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)
    ② Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 1 сая төгрөгөөс дээш байх)
  • Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ

Мөрдөх хугацаа: Шууд хэрэгжүүлэх (Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл мэдүүлэх боломжтой)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hishigt
2 жилийн өмнө
202.126.90.42

Tetgebrin hvn uj ub ah be hariylt

DorjGanbat88973376
2 жилийн өмнө
202.55.188.33

Малчин хүн яаж визээ орох вэ нийгмийн даатгал төлдөг

Davaakhuu
2 жилийн өмнө
202.126.89.106

tsalin yasan undur yum be. , 1sayaaas deesh tsalintai gevel deed bolovsrltoi hun baih , ulsiin ih hurliinhan uursduu huuli gargasan bololtoi.....

Зочин
2 жилийн өмнө
220.127.178.30

Yag Todorhoi bichihguinmaa zoolrood bgaanmuu Eswel buur hariu raad bgaanmuu

Dagdansuren Аргалчин
2 жилийн өмнө
103.10.21.242

Тэтгэврийн хүн юу ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Гантогтох Awag Taiж
2 жилийн өмнө
85.100.254.106

Ajil

Гантогтох Awag Taiж
2 жилийн өмнө
85.100.254.106

Solngo amdramar bn

Б.Цэцэгмаа
2 жилийн өмнө
66.181.185.171

Анх удаа богино хугацаагаар гарахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.95

yu geed bga yum yu shiidwerlesen baidgaraal bn

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.95

wizgv bolgooch malnuudaa

Энхтуяа
2 жилийн өмнө
103.229.120.253

Tetgevert suusan hun bn viz meduuleh talaar zuvluguu ugnuu

Ziochin
2 жилийн өмнө
103.229.120.253

Tetgevert garsan hun burduuleh bichig baritone?

Зочин
2 жилийн өмнө
64.119.21.58

балиар ялгаварладаг со нууд вэ? манайх руу бол тэдний залилагч луйварчид гэмт хэрэгтнүүд нь хүртэл ямарч нөхцөл болзолгүй ирдэг биздээ? Гүндалайгийн гэрт хулгай орсон чинь солонгос хүн байсан биздээ?

Төмөрчөдөр
2 жилийн өмнө
66.181.161.95

анх гарах гэж байгаа хүн хувь компанд нийгэм даатгал 700 мянгаар төлдөг гар ч болох уу?

Oogii
2 жилийн өмнө
202.9.47.139

Anh udaa yavah hvn yaahav

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.