СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-07

Д.Сарангэрэл: Ахмадын Үндэсний чуулганыг хамтран зохион байгуулах хүсэлтийг хүлээн авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монголын Ахмадын Холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзлаа.

1931 онд байгуулагдаж, өдгөө 90, 91 жилийн ойтойгоо золгож байгаа Ахмадын холбоо 5 жилд нэг удаа Үндэсний хэмжээний чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ чуулганыг хамтран зохион байгуулах хүсэлтээ сайдад уламжилсан юм. Мөн 37 орныг эгнээндээ нэгтгэсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн орны хувьд бүсийн хэмжээнд 2021-2030 онд хэрэгжих Урт наслалтын хөтөлбөр гарсныг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

Монголын Ахмадын Холбоо ШУА-ийн Социологийн Хүрээлэнтэй хамтран ахмад настны асуудал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг удахгүй танилцуулна гээд ахмад настны тэтгэврийн зөрүүний асуудлаар санал солилцсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “НҮБ 2002 онд Мадридын Насжилтын асуудлаарх олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг яамнаас НҮБ-д хүргүүлээд байна. ДЭМБ-ын Эрүүл урт наслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд уялдаа холбоог ханган Эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллана. Бидний хайрлаж, хүндэлж, хамгаалах ёстой ахмадууд санал бодлоо илэрхийлж, туршлага мэдлэгээсээ хойч үедээ хуваалцан сэтгэлээ уудлах цаг болсон. Тиймээс үндэсний чуулган зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч байна” гээд Монголын Ахмадын Холбооны үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.81

Za chuulgan hiij mongo hiihne dee.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.54

Tsalin tetgber sn nemeechde urgun heregleenii uniin usulttei bhd saida

Зочин
2 жилийн өмнө
192.82.76.200

.Улсыг дандаа өөрийн нэр төрд хамааруулж төсөв идэж ханахгүй юм даа.

зочин
2 жилийн өмнө
139.5.216.94

Ер ийм юм хийгээд суудаг улс орон байдаг юм уу. Хэдэн өвгөд эмгэд цуглуулж тэд нв бүүр солиорчихсон.

Зочин
2 жилийн өмнө
66.181.187.83

Сүхбаатар ажил хийх хүн бишээ тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй байна

түнтгэр
2 жилийн өмнө
66.181.187.83

Сүхбаатар юи хийх рүн бишээ тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй байна

Хаасм
2 жилийн өмнө
66.181.160.124

Ядаж эр 58, эм 53 тай жил нь хүрсэн өөрөө хүсвэл тэтгэвэртээ гармаар байна! Сайдаа багц хуулиндаа оруулаад өгөөч! Дарга нартаа болон хотод хавчигдаж байхаар хөдөө явчихмаар байна!

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.14

1990 оноос 2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэвр йн зөрүүг арай онцолж хармаар байна

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.155

2015он хүртэл тэтгэвэрийн зөрүүг маш яаралтай шийдэж өгнө үү би 2012 онд тэтгэвэрт гарсан одоо нэмэгдээд 512 000 доод хэмжээний хүмүүсээс ёрдөө л 12 000 т илүү мөн одооний авч байгаа багш нарын тэтгэвэр 800 000 к байна үүний зөрүүг л арилгах хэрэгтэй байна би улсад 34 жил ажилсан билээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.