СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болж, 40 гаруй хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хятадын Сычуань мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 46 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Чичиргээн мужийн нийслэл Чэнду хот болон бусад алслагдсан мужид ч мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомт нь Чэнду хотоос баруун өмнө зүгт 226 км-ийн зайд орших уулархаг нутгийн Лудинг хотод байсан бөгөөд улмаар ойролцоох зам, байшин хөрсний гулсалтад өртөж, тодорхой хэмжээний хохирол учирсныг тус улсын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс хэлсэн юм. ч мужийн цахилгаан шугам сүлжээнд гарсан эвдрэлийн улмаас 40 мянга орчим хэрэглэгчийн цахилгаан тасалджээ.

Ийм төрлийн байгалийн гамшиг ихээр тохиолддог Сычуань мужид бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 2008 оны тавдугаар сард Вэнчуань хэсэгт төвлөрсөн 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бөгөөд тухайн үед бараг 70 мянган хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан билээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.