СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Умард Солонгосоос олон сая пуужин, сум худалдаж авч байгаа гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украин дахь түрэмгийлэлдээ ашиглах зорилгоор Умард Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдаж авч байгааг АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгджээ.

Москвагийн зүгээс ийнхүү Умард Солонгост хандсан нь "Оросын арми экспортын хяналт, хориг арга хэмжээний улмаас Украинд нийлүүлэлтийн ноцтой хомстолд орсон хэвээр байгааг харуулж байна" гэж АНУ-ын албаны хүн хэлсэн байна.  гэж шинжээчид үзэж байгаа юм.

ОХУ-ын цэргийн хүчин өнгөрсөн наймдугаар сард Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнуудыг хүлээж авсан ч зарим загварын онгоцонд техникийн асуудал тулгарсныг Цагаан ордны зүгээс дэлгээд байсан билээ.

Европ болон Барууны ихэнх орон ОХУ-ын эсрэг байр суурьтай болоод буй энэ үед Умард Солонгос тус улстай харилцаагаа чангатгахыг зорьж байна. Пёньяны эрх баригчид Украин дахь хурцадмал нөхцөл байдалд АНУ-ыг буруутгаж, Барууны “ноёрхлын бодлого” нь Орос улсыг өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй хүргэсэн гэж мэдэгдсэн.

Тэгвэл Мөн БНАСАУ-аас Москвад суугаа Элчин сайд саяхан Украины Донбасс дахь салан тусгаарлагчдын хоёр бүс нутгийн элч нартай уулзаж, “хөдөлмөрийн цагаачлалын салбарт” хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.142

Орос улс хаанаас юугаа авна ,өөрсөдийн асуудал.Шаардлагатай бол зэвсэг техник умард солонгосоос авах нь зүй ёсны асуудал.Америк дайныг дэвэргэж украйны нацист ,фашистуудад зэвсэг техник өндөр үнээр шахаж, худалдаж европыг дайны талбар болгохыг хүсэж , оролдож байгаа нь хамгийн том гэмт хэрэг, аллага юм.Дайныг зогсоох сонирхолгүй ,үзэл сурталын ташаа мэдээ мэдээлэл дэлхийд цацаж ,их гүрний ноёрхолоо тогтоохыг оролдож, бүгдийг зоосны нүхээр харж хүний амь насыг үнэгүйдүүлж хөсөр хаяж байна.!!!

Зочин
2 жилийн өмнө
174.215.23.202

Yg l iim bgaa… Yg l onood hellee….

Хрушёв
2 жилийн өмнө
139.5.217.45

Оросын булаан эзлэгчид яасан ч бай ялагдана, Шинэ Фашист Путингийн арми Украйны нутагаас бүрэн гарсаны дараа л дайн дуусна шүү гэж Зеленёкий хэлсэн, дэлхий нийт тэгэжхүлээж ыайна

Ганболд
2 жилийн өмнө
66.181.161.106

НАТО болхоор Украинд туслаад байгаа юм чинь Орос болхоор яагаад бусад орноос тусалцаа авч болохгүй гэж...... Манай улс Амиркийг дагаад яаж байна олонхи нь ядуурлын нүүр үзэж байна шүүдээ. Үүнийг би ч гэсэн биеэрээ мэдэрч байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.