СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МОХС-ийн эмч тайлбар гаргаж, сэтгүүлч С.Будрагчаагийн мэдээллийг үгүйсгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сэтгүүлч С.Будрагчаа өнөөдөр өөрийн цахим хуудастаа МОХС-ийн захирал Ж.Соронзон ажилтнаа зодсон гэх мэдээллийг гаргав.

Тэрбээр, МОХС-ийн захирал Ж.Соронзон өчигдөр 12:00 цагийн үед Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ. Ч.Мөнх-Эрдэнэ гуай Ж.Соронзонд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчихээд сургуулиасаа гарч яваад гудамжинд цус харван унасан тухай тус сургуулийн ажилтнууд надад мэдээллээ. Одоо түүний бие маш хүнд, гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа тухай хэллээ. Ч.Мөнх-Эрдэнэ гуай 55 настай, тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан бөгөөд ганц охиныхоо хамт амьдардаг ядарсан нэгэн байж. МОХС-ийн ажилчин хэлэхдээ "Ж.Соронзон захирал сүүлийн үед би заавал цус үзэж байж энэ сургуулиас явна гэж хашхичдаг болсон. Тэгээд нэг ядарсан үйлчлэгчийг ийм байдалтай болгочихлоо" гэж бичжээ.

Тэгвэл энэ мэдээллийг үгүйсгэж МОХС-ийн эмч н.Байгалмаа тус сургуулийн албан ёсны цахим хуудаст дараах мэдээллийг гаргажээ.

Тэрбээр, Манай ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ нь олон жил тус сургуульд ажилласан. Даралт нь тогтмол 140-өөс дээш явдаг, үргэлж эмчид үзүүлж, тогтмол даралтны эм уудаг байсан. Есдүгээр сарын 05-ны өдөр буюу өчигдөр "Банк ороод ирнэ" гээд чөлөө аваад явсан.

Гэтэл 15:00 цагийн үед Гуравдугаар эмнэлгээс сургуулийн санхүүгийн суурин утас руу 9991-7079 дугаараас залгаж “Ч.Мөнх-Эрдэнэ гэх хүн танайд ажилладаг уу? Ар гэрийнхэнтэй нь холбогдож, дуудуулах хэрэгтэй байна. Багшийн дээдийн тэнд ухаан алдаж унасан байсан байна. Манайд түргэнээр ирсэн. Яаралтай хэрэгтэй зүйлс болох дэвсдэг памперс, өмсдөг памперс нойтон салфетка хэрэгтэй” гэж хэлсэн.

Ингээд охинд нь мэдэгдэж, хэрэгтэй зүйлсийг бэлдэж, эмнэлэгт авч очсон. Мөн захиралдаа мэдэгдсэн. Захирал Ж.Соронзон тэндэхийн эмч эцэг, эхэд хэлж эрчимтэд оруулсан, охин нь ирээд сахиж байгаа. Захирал тэгж хүн зоддог хүн биш. Бид Ж.Соронзон захиралтай 20 гаруй жил хамт ажиллаж байна. Шаардлага өндөртэй боловч хэзээ ч хүн зодож байгаагүй шүү! Тийм ёс суртахуунгүй хүн биш хэмээн бичжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.186

Энэ бүдрагчаа гэж нөхөр бас л шантаажчин, эвгүй нөхөр шиг санагдаад байгаа юм даа. Тэр соронзон моронзонг бол танихгүй ээ, хөндлөнгөөс харахад л тийм зураг харагдаад байна.

Хишиг
2 жилийн өмнө
139.5.217.35

Орос 3 ын ажилчин албан хаагчид н сэтгүүлчид худлаа мэдээлэл өгөөд байдаг юум биш үү

Иргэн
2 жилийн өмнө
192.82.86.72

Сэтгүүлчид минь үнэн зөв мэдээлэлийг сайн судалж эх үүсвэрийг нь баталж нотолж байж мэдээлэлээ хүргэж байл даа нийт сэтгүүлчдийн чинь нэр хүндэд хуурамч мэдээлэлээс болоод унах эрсдэлд орно ш дээ

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.82

Soronzon chini surguulia ih magtaad baidag murtluu ajilchdaa nohoinoos dor uzdeg ym baina. Surguuliin ungu zus chuhal uu ? hunii eruul mend chuhal uu ?

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.46

Сэтгүүлчид ийм болсон одоо ард иргэд бүгд сэтгүүлч болох л үлдсэн. Тэгвэл энэ сэтгүүлч нэртэй новшнууд шантааж хийхгүй даврахгүй болно

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.72

СОРОНЗОН захирлын хүү Анхбаяр, нөхөр Лүндэндорж 2 бол яах аргагүй хүн алчихсан тухай баталгаа нотолгоотой нэвтрүүлэг хийсэн байна лээ ш дээ. Нямдорж сайд хүртэл ИХ танхимд энэ хэргийг болсон тухай хэлж байна лээ. 2-ын 2 хүний амь нас хохирсон тухай яригдаж байна. Хамгийн хачирхалтай нь хэрэг хэрэгсэхгүй болж буруутан ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. Мөн энэ хүмүүс ( хүү,нөхөр 2 нь) төрийн одон шагналаар шагнуулаад, тушаал дэвшээд байсан нь үнэн муухай. Арай ч дээ гэмээр. За тэр орос 3 ч яамай.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.94

Энэ Бүдрагчаа гэдэг нөхөр их шантааччин байх шиг санагддаг. Өөрөө ялагдана даа. Хүний олон хүнийг барьж идэхгүй дээ. Соронзон гэдэг хүн ширүүн зангаргатай ч аль аль талаараа хүнд хэрэгтэй байдагтаа 20, 30 жил хамт ажиллаж байгаа даа. Сэтгүүлч хүмүүс бол хүн биш болоод байна шүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.52

Хүнсний нэгийн ТҮЦ ээс юм аваад зогсож байсан хоёр охиныг согтуу жолооч дайраад алчихлаа гэсэн Лүндэндорж гэж алуурчин юм уу? Нямдорж эсэргүйцээд хэлээл байсан тушаал дэвшээл явсан Элбэгдоржий хүн биздээ гэр бүлээрэй алуурчид юм бна

Би
2 жилийн өмнө
202.131.245.50

Сэтгүүлч ч гэсэн хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бол хариуцлагаа хүлээдэг баймаарл байна.

Ариуна
2 жилийн өмнө
124.158.68.166

Эрхэм сэтгүүлч С.Бүдрагчаа зоригтой байх хэрэгтэй. Шоронзон бол агуу авилгач, том гүтгэгч, ер нь юу ч хийж мэдэх шулам мөн. Монгол төр Шоронзонд дээрэлхүүлдэг арчаагүй төр гэдэг нь эндээс харагдаж байна. Бүдрагчаа сэтгүүлчийг бүү буруутга. Ил тод нээлттэй тунгалаг нийгмийг иргэд хүсч байнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.