СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

27 настай эрэгтэй ачааны автомашины чиргүүлд дарагдаж нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км/-т Том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд 1 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж явсан жолооч О /32 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан байсныг 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.