СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-06

🔴 LIVE: Л.Энх-Амгалан: Хуурамч дипломын дийлэнх нь цэцэрлэгийн болон бага ангийн багш нар байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг зарлах гэж буйгаа хичээлийн шинэ жилийн нээлтийг өдөр мэдэгдсэн. Өнөөдөр уг шалгалтын үр дүнгээ танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон асуудал гарсан. Шалгалт хийгээд үзэхэд уг багш хуурамч дипломтой болох нь тодорхой болсон. Үүний дараа иргэдээс хуурамч багш нар хэр их байгааг шалгаж үзэх гомдол ихээр ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд шалгалт хийлээ. 

Нийт СӨБ болон ЕБС-ийн хэмжээнд 51 мянган багшийн 71 мянган дипломыг шалгалаа. Зарим багш хоёроос гурван сургуульд суралцсан, дипломтой байгааг тооцоорой. Ингээд нийт 59 мянган дипломыг нягтлан шалгасан. Үүнээс 442 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон. Цаана нь байх хоёр мянган бичиг баримт сэжигтэй байна. Зөрчлүүдийн ихэнх нь цэцэрлэгийн болон бага ангийн багш нар байна. 

Тодруулга: Сүүлийн жилүүдэд бага ангийн багш эрэлт ихтэй байгаагаас үүдэж энэ төрлийн диплом хуурамчаар ихээр үйлдвэрлэжээ. Мөн ажилд ороход дэмтэй гэдэг үүднээс МУИС-ийн дипломыг ихээр хуурамчаар үйлджээ

Гарсан зөрчлийг ангилбал:

Нэгдүгээрт, Дипломын дугаар давхардсан 454 зөрчил байна. Гарын үсэг, дугаар давхцсан гэх мэт. Жишээ нь Боловсролын их сургуулийн бакалаврын 131 дугаартай дипломыг гурван хүн олгосон байна. 

Хоёрдугаарт, Бүртгэлгүй диплом ашигласан зөрчил 139 байна. Хуурамч диплом дээр дугаар олгосон, тэр нь систем дээр бүртгэгдээгүй. БШУЯ-аас олгогдоогүй болон өмнө нь хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн хэрэг гэсэн үг.

Гуравдугаарт, Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн зөрчил. Элсэлт, төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичиж өгсөн. Завхан аймгийн сумдад гэхэд л 20 гаруй хүүхдэд суралцаагүй байхад нь диплом бичиж олгосон явдал гарлаа. Мөн Газарчин дээд сургууль ийм зөрчил их гаргасан. 

Дөрөвдүгээрт, Төгсөгчдөд олгосон нэгдсэн бүртгэл, системд хуурамч буюу зөрчилтэй дипломын дугаарт шивэлт хийж баталгаажуулсан явдал гарлаа. 

. Энэ бол Эрүүгийн хуулийн зөрчил учраас 774 зөрчлийг ЦЕГ-т шилжүүллээ. 

Цаашид ямар арга хэмжээ авах вэ? 

  • Боловсролын салбарын системийг бүхэлд нь блокчейн технилогид шилжүүлж байна,
  • Бусдын бичиг баримтыг ашигласан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлнэ,
  • Улсад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх,
  • Ажилд томилсон удирдлагуудыг хуулийн байгууллагад шилжүүлэх, өөрийг нь ажлаас нь халах, боломжтой нэгийг нь богино хугацааны сургалтад хамруулж ажлаар хангах,
  • Боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх,
  • Эрх зүйн зохицуулалт хийх,
  • Сүлжээ үүсгэх боломжийг үүсгэсэн болон хяналт тавих албан тушаалтнуудыг шалгах гэх мэт 11 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг шалгах ажлын явцад шалгалтын баг бүрэлдэхүүнийг дарамтлах, компьютерийн хард хоёр удаа, цаасан бичиг баримт яамнаас хулгайлах гэмт хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан

Боловсрол, шинжлэх ухааны яамны шалгалтын баг бүрэлдэхүүнээс сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-Хуурамч дипломтой ч ажлаа сайн хийдэг багш нарыг ингээд хөөгөөд явуулчих нь хэр үр дүнтэй вэ?

-Зөрчил гаргасан багш нарыг чөлөөлсөн нь дээр байх. Зөрчлөө шалгуулаад, мэргэжлийн хариуцлагаа хүлээх ёстой. Гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтныг албан тушаалаас нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, шалгагдах хугацаанд нь. Үнэхээр буруугүй нь тогтоогдвол ажилд нь буцаан томилдог зарчмаа баримтална.

-Цэцэрлэгт 100 хувь хамрууллаа гэтэл нэг ангид  50-60 хүүхэд орсон байна?

-Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийг 100 хувь хамруулаад байна. Асуудлуудыг эхнээс нь шийдэж л байна. Амьдрал баян учраас асуудал гарсаар л байна. 2,3 дугаар бүртгэл явагдах гэж байна. Бүртгэлээс шалтгаалж 19 мянган суудал бэлэн байна. Үнэхээр зөрчил гарсан байвал 1111 төвд утсаар мэдээлэл өгч болно. Асуудлыг яаралтай шийдэхээр ажиллана. 

Энэ жил Имонголиа системээр цэцэрлэг болон дунд сургуулийн бүртгэл хийсэн. Аймгийн төвтэй ойрхон сумдын сургууль, цэцэрлэг хоосорчихдог байсан. 40 гаран мянган бүртгэлгүй байсан хүүхэд нийслэлд ороод ирсэн нь ачаалал нэмэгдүүлсэн. Иймд цахимжилтийн хүрээнд тоогоо нэгтгэж, хамран сургах тойрогт хуваарилж байна. Иргэд ч хариуцлагатай баймаар байна. Цэцэрлэгийн бүртгэлээ хийлгэчихсэн ч нийслэл рүү орно гээд хүлээлгэчихсэн 6000 хүүхэд суудлаа сул хүлээлгэж байна. Иймэрхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалж асуудал үүсэж байгааг Та бүхэн ойлгоорой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

ochij ochij baga angiin bagsh nar huuramch bgaa n asuudal shu

Dolgor
2 жилийн өмнө
66.181.161.123

Huuramch diflomtoi bagch sain bagsh gej yu baihaw dee ene jilees umnu bagsh nar ni ihdeed sain tugssun huuhduuded ajil olddoggui bailaa dandaa huuramch diflomoor duursen baijee jinhene ur chadwariig ni harj shalgamaar yum daa dunguj tugssun oyutnuudad turshlaga gej yu baihaw dee ajillaj baij l turshlaga suuna biz dee.ajillaj baisan turshlagatai baih gesen hachin buruu zaruud yawaad baidag shuu dee tanil tal heel hahuuliguigeer l shalgaj awmaar baigaa yum daa nom sonin deer aldaatai buruu bichih yum yamarch zalruulga baidaggui bidnii uyed nomnii ard gants 2hon aldaj bichsen ch zalruulgatai bailaa. Odoo uyed feeseer hellegeeree oirtuulj duhuuleed l mongoloor ch bai krilleer ch bai oilgoh uhaangui yum bichih yum. Ingej baihad hoich ireedui maani zuw bichihed yaaj suraltshaw dee uund bi ih l sanaa zowj yawdag daa . Minii l bodol shuu

Хишгээ
2 жилийн өмнө
202.9.40.46

Төрд ажилж бга хуурамч дипломтонгуудаа бас шалгаачээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.