Усны нөөцийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулсан талаар БОАЖЯ-аас мэдээлэв.
Усны ажиглагч нар гол мөрөн, нуур, мөстөл, мөсөн голын усны нөөцийн өдөр бүрийн хяналтыг хийдэг аж. Тэд голын урсцыг хэмжих зорилгоор жилд дунджаар 60 орчим удаа зундаа гол усанд, өвөлдөө мөсөнд орж ажилладаг юм.
Мөн мөстлийн хяналтыг хийхээр Алтай таван богдын Хүйтний оргил зэрэг өндөр ууланд хэдэнтээ гарч, байгаль орчны салбарыг чухал мэдээллээр ханган ажилладаг ажээ.
Иймд гол нуур, мөстөл, мөсөн голын харуулын ажиглагчид, төрийн үйлчилгээний 200 гаруй ажилчдыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамруулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.