Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын сайд Ражнат Синхг манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хийж, "Кибер аюулгүй байдлын сургалтын төв"-ийн нээлтийн ажиллагаанд хамтран оролцоно.
Түүнчлэн Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийн шавь тавих ёслол оролцохоос гадна Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон бурхан шашны бусад төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энхийг сахиулах бэлтгэдэг сургалтын төв, болон цэргийн ангиудаар зочлуулах хэрэгтэй ш дээ. Бас төмөр зам дээр ажиллаж байгаа цэргүүдтэй уулзуулбал яасан юм.